Эвсэхийг хүсээгүйдээ биш, амжаагүй учраас эвсэх асуудал хойшлогдсон
“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ы гишүүн Ч.Улаан оролцлоо.
МАХН, МАН-тай яагаад эвсэхээ больсон юм бэ?
МАХН, МАН-тай эвсэж боломж байна уу гэдгийг судлахаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгүүд эхний уулзалтаар долоон асуудлын хүрээнд хэлэлцэхээр тохиролцсон. Сарын хугацаанд арван удаа уулзаж долоон удаагийн зөвшилцлийн бичиг гаргасан.
Хоёр намыг нийлж, эвсэж орооч гэсэн нийгэмд том хүлээлт байна. Шударга ёс эвслийг байгуулан ажиллаж байсан алдаа сургамжийг давтахгүйн тулд удирдах зөвлөлийг 50:50 хувиар бүрдүүлэх санал тавьсан. Ижил, тэнцүү эрхтэй, санал нэгдсэнээр шийдвэр гаргая гэсэн. Зарчмаа тогтож, МАН-ын нам ч зөвшөөрсөн. Квотын асуудлыг механикаар шийдэж болохгүй. 10 дахь уулзалтын дараа тохирсон бүх асуудлуудаа багцлан анхны ойлголцолд хүрсэн. Ажлын хэсэг бол санал гаргах л эрхтэй. Эцсийн шийдвэрийг намын төлөөлөх дээд байгууллагууд гаргана.
Ер нь эвсэхийг хүсээгүй учраас биш, амжаагүй учраас энэ асуудал түр завсарлалаа. Намын дээд байгууллага уг асуудал ажиллах цаг хугацаа амжаагүй.
Дөрвөн сарын 20 гэдэг хугацааг хэрхэн тогтоодог вэ? Эвсэх асуудлыг сарниулахын тулд тогтоосон хугацаа гэж үзэж байна уу?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү