2016.04.15
Баялаг тойрсон бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж байна
“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцлоо.
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлсөн. Энэ талаар тодруулахгүй юу?
Тэтгэврийн насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаа өгөх хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг нь УИХ хүлээн авсан.
Баянголын гадна болсон үйл явдалтай холбоотойгоор ажлаа өгчихлөө гэдэг хардлага бий?
Тэр талаар бол мэдэхгүй.
Ер нь АН дотоод эв түнжин муу байна гэсэн мэдээлэл бий. Эвлэлдэх уулзалт үр дүн өгсөнгүй гэдэг мэдээлэл ч бий. Энэ талаар тодруулбал?
Ардчилсан намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байдаг. Ажиллаж байх үед алдаа дутагдал, болж бүтэхгүй зүйл гарна. Ардчилсан намын дотоод хямрал гэхээс илүү баялаг тойрсон маргаан л яваад байна. Тухайлбал, Тавантолгойн орд. Баялагтай байх хэцүү, баялаггүй байх бас хэцүү. Энэ бол баялаг тойрсон бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж байна. Монголын ард түмний эрх ашиг, хуульд нийцсэн байх ёстой. Төрд байгаа улсууд ашиглаж болохгүй.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү