ХҮН-д 300 гаруй иргэн элсч батлахаа авлаа
Хөдөлмөрийн Үндэсний нам бутарлаа, хагарлаа, хэн ч тоохоо болив гэсэн мэдээ мэдээлэл гарч байгаа хэдий ч иргэдийн итгэл найдвар буурсангүй.
Өнөөдөр л гэхэд Сүхбаатар дүүргийн 300 гаруй иргэн Хөдөлмөрийн Үндэсний намд элсч, дэд дарга С.Боргил, Ерөнхий нарийн бичгийн дарга Одонгуа нараас гардан авлаа. Хөдөлмөрийн Үндэсний намын талаар гарч буй мэдээ мэдээллийн тухайд иргэд “Эрх баригч болон улс төрийн хүчнүүдийн бохир өрсөлдөөн, лидер улс төрчийг намнах арга технологи” гэдэгтэй санал нэг байгаа юм. Гутаан доромжилсон аястай мэдээ гаргаад, янз бүрийн үлгэр домог, айдас бий болгоод монголчуудын сонголтонд нөлөөлдөг башир арга, технологи өнгөрсөн бололтой.
Улс төрийн намуудад итгэх итгэл буурсан өнөө үед ямар нэг албадлагагүйгээр одон медалиа зүүсэн иргэд “Монгол хүний төлөө” гэсэн уриатай ХҮН намд элсэцгээж байна.