2016.04.01

Монголын сонгогчид, төрийн эрх баригч нар сэрж, ухаарах цаг ирсэн

"Хөгжлийн хөтөлбөр нам", "Монгол Консерватив нам"-ууд “Үндэсний сэрэлт” эвсэл байгууллаа.

 Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа “Монголын сонгогчид, төрийн эрх баригч нар  сэрж, ухаарах цаг ирсэн. Тиймээс Монгол үндэстний ухамсар, сонголт сэрээсэй Монголын төр сэрж, ухаарч ард түмнийхээ төлөө ажилладаг сэрсэн төр байгаасай” гэж хүссэн учраас “Сэрэлт” гэдэг нэр эвсэлдээ өгсөн” гэлээ.

Уг эвслийг Монгол консерватив нам удирдан ажиллахаар болжээ.