2016.03.22

Хүнсний салбар бол Монголын ууган салбаруудын нэг

 

“Хүнсчдийн алдар” спортын гурван төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Мах Импекс”, “Очир Дагинас”, “Хаан хүнс импекс” хувьцаат компаниуд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний ойн баяр  жил бүрийн гуравдугаар сард болдог. Хүнсний салбар бол Монголын ууган салбаруудын нэг. Энэ удаагийн спортын арга хэмжээ “Хүнсчдийн алдар 2016” -д олон байгууллагууд оролцсон” гэлээ.