“Хүнсчдийн алдар” спортын тэмцээн боллоо
2016.03.21

“Хүнсчдийн алдар” спортын тэмцээн боллоо

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо, Мах Импекс ХК, Очир дагинс ХХК, Хаан хүнс  импекс ХХК хамтран “Хүнсчдийн алдар” спортын наадам зохион байгууллаа.

Уг наадам Буян-Ухаа спортын ордонд спортын гурван төрлөөр болж 15 аж ахуйн нэгжийн 72 баг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхижүүлэх , ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх болоод эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид хэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Монголын хүнсний холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, Мах Импекс ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, Мах Маркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор нар оролцож , тамирчдад амжилт хүсэв. 

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд "АПУ" ХК, мөнгөн медалийг "Мах импэкс" ХК, хүрэл медалийг "Талх чихэр" ХК-ийн багууд эзэллээ. Харин гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс "Жем интернэшнл тэргүүлж, "Талх чихэр" болон "Мах маркет"-ын багууд мөнгө хүрэл медалийн эзэд болжээ.