Дулаарч байгаатай холбоотой шар усны үеэр нүүрлэх аюултай байна
Хамгийн их малын хоргодолтой аймгийг Увс аймаг тэргүүлж байна. Увс аймагт нийт 71.938 мал хорогдсон бол түүний дараа Сүхбаатар аймагт 70.525, Завхан аймагт 58.390, Архангай аймагт 48.376, Баянхонгор аймагт 46.951 мал хорогдоод байна. Харин улсын хэмжээнд нийт мал хорогдолын тоог авч үзвэл ямаа хамгий их хорогдолтой байна.
ОБЕГ-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн: Энэ хаваржилтийн нөхцөл байдалтай холбоотой малчид иргэдэд төрийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх ажлууд байгаа. Мөн засгийн газрын дөрвөн ч удаагийн тогтоолоор өвс тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хямдралтай олгож, нийтдээ долоон тэрбум гаруй төгрөгийн тусламжийг засгийн газраас шийдвэрлэсэн байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс....