Монгол цэргийн өдөр гүн агуулга өөртөө тээдэг
2016.03.16

Монгол цэргийн өдөр гүн агуулга өөртөө тээдэг

Нүүдэлчин монголчуудын цусанд нь, ясанд нь эрэмгий дайчин шинж оршдог хэмээдэг.

Дэлхийн талыг эрхшээсэн аугаа дайчдыг төрүүлж бойжуулсан Монгол үндэстний энэ төрмөл шигшмэл гайхалтай чанарт эргэлзэх хүмүүн ер үгүй байх. Харин суу заль, ид хаваа гайхуулсан Монгол цэргийн түүхийг чухам хэдий үеэс эхлэн тооцвол зохистой талаар цэргийн түүхийн эрдэмтэн судлаачдын дунд томоохон маргаан байдаг хэдий ч аль нэг тал руу нь хэлтийн нэг мөр шийдэх бараг боломжгүйг би Батлан хамгаалахын сайд Л.Болдын иргэний зөвлөхөөр ажиллаж байхдаа ойлгосон юм. Дийлэнх судлаачид, тэр дундаа манай цэргийн урдаа барьдаг судалгааны байгууллага болох Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд хүртэл яг таг тогтсон он тоололгүй, ерөнхийдөө Монгол цэргийн алдар бадарч байсан XIII зууны үеийн Монгол дайчдын замналаас манай цэргийн түүхийг эхлүүлэхэд буруудахгүй гэх хандлагатай байдгийг ажлын явцад олж мэдсэн билээ.

Батлан хамгаалахын сайдаар Л.Болд томилогдоод батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн цөөнгүй санал санаачлага сэдэж хэрэгжүүлсний нэг нь Монгол цэргийн түүхэн үүсгэл он цагийг зөв тодруулах ажил байлаа. 


Энэ чиглэлээр сайдын өгсөн үүргийн дагуу бид цэргийн судлаачидтай хамтран зарим тодорхой арга хэмжээ, хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулж үзсэн. Энэ бүхний эцэст Монгол цэргийн урлаг Монгол хүн буй болсон цагаас үүсэн хөгжиж ирсэн юм байна гэх нэгдсэн ойлголцолд хүрч, тиймээс жил бүр гуравдугаар сарын 18-нд нийтээр ёсолдог Зэвсэгт хүчний баярыг Монгол Цэргийн өдөр болгочихвол бүх цаг үеийн цэрэг дайчдынхаа гавьяаг мөнхлөх боломжтой гэж үзсэн билээ. 
Энэ саналыг Л.Болд сайд хүлээн зөвшөөрч, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нартай хамтран хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулахаар болж төслийг хамтран санаачилж, УИХ-д улсын баатрын нэрээр өргөн мэдүүлснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт орж, 2011 оноос эхлэн орон даяар Монгол Цэргийн өдрийг ёслон тэмдэглэх болсон юм. 
Ийнхүү Монгол цэргийн өдрийг ардын журамт цэргийн үүссэн гуравдугаар сарын 18-ны өдөр шинэ цагийн Зэвсэгт хүчний ойтой хамтатган тэмдэглэх болсноор эрэмгий зоригтой, дайчин уламжлалтай Монгол цэргийн яруу алдарт түүх наад зах нь хоёр мянганаар урагшилсан түүхтэй. Энэ эгэл юм шиг атлаа эгэл бус шийдвэр парламентаар гаргуулахад Э.Бат-Үүл гишүүний ажлын албатай санаа нийлэн ажиллаж байснаа таван жилийн дараа эргэн санахад содон сайхан байна.

“Монгол цэргийн түүх бол Монголын түүх ”

“Монгол цэргийн түүх бол Монголын түүх ” гэж УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байх үөдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байж билээ. Үнэхээр ч Чингисийн үөэс эхэлсэн Монголын байлдан дагуулалтыг цэрэггүйгээр төсөөлөх аргагүй бол энэхүү байлдан дагуулалтгүйгээр Монголын, монголчуудын түүхийг бүрэн бичих бололцоогүй.

Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаандаа энэ салбарын нэр хүндийг өргөх, хүүхэд залуусын цэрэг, эх оронч үзлийг дуудан сэрээх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж олон хүн хэлдэг. Түүний санаачилгаар бүтээсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Тусгай салаа" олон ангит киноны дараа залуус цэргийн албанд мордор хүслээр жигүүрлэж байлаа. Мөн Монгол цэргийн эрдэм, байлдан дагуулалтын мөрөөр сурвалжилсан “ Догшин хар сүлдний нууц” баримтат кино хийх санааг гаргасан гэдэг.

Ийм даалгавар авсан киноны багийнхан Монгол цэргийн түүх хэзээ, яаж эхэлснийг судлах нөр их ажилд ханцуй шамлан оржээ. Багагүй хугацаанд судалгаагаа хийж, эрдэмтэн судлаачидтай ч уулзсан байна. Гэтэл судалгаанаас тэдний бодож, төлөвлөж байснаас дэндүү том сэдэв, түүх болох нь харагджээ. Өөpөөp хэлбэл, зүгээр нэг тухайн үөдээ хурдан шаламгай хөдөлдөг, сайн арга барилтай байсан хүмүүсийн тухай асуудал биш.

Бүхэл бүтэн “Монгол” гэх үндэстэн хүч түрэн гарч ирж, дэлхий дахинд шинээр дэг журам тогтоосон болох нь харагдсан аж. Тухайн үөд монголчууд тэрхүүузэл санаа, итгэл үнэмшилдээ найдаж явсан нь харагдаж, түүнийхээ ур дүнд хөгжил дэвшилд хүрч, хүчирхэг гүрэн болж чаджээ. Үүнийх нь нэг тусгал нь цэргийн урлаг, тактик байсан аж. Ингээд кино багийнханд цэргийн зэр зэвсэг, хуяг дуулга зэрэг нь дараа дараагийн асуудал болсон байна.

Улмаар одоогоос 2200 гаруй жилийн өмнөх түүхийг судалж эхэлжээ. Энэ талаар Догшин хар сүлдний нууц” баримтат киноны зохиогч, хөтлөгч А.Батпүрэв хэлэхдээ “Хамгийн баттай мэдэгдэж байгаа дурсгал бол Баянхонгор аймгийн Бичигтийн хаданд сийлсэн сүг зураг байсан. Энэхүү сүг зураг дээр морь унасан, сүлд туг барьсан баатрыг дүрсэлсэн байдаг. Өөpөөp хэлбэл, тэр үөд энэхүү тугийг барьж явдаг байсан байна.

Харин судар бичигт Хүннүчүүдийн цэргүүд  дарцаг туг нь хүртэл хар сүлдний хэлбэртэйгээр дүрслэгдсэн байдаг.

Харин судар бичигт Хүннүчүүдийн цэргүүд  дарцаг туг нь хүртэл хар сүлдний хэлбэртэйгээр дүрслэгдсэн байдаг. Одоогийн энхийн сахиулагчид, үө үөийн түүхэн дайнаас Их Монгол Улсын үөийн байлдан дагуулалт, Аттила хаан, Хүннүгийн түүхийг холбож байгаа зүйл нь Монголын цэргийн түүхэнд бэлгэ тэмдэг болсон холбоос нь догшин хар сүлд болж таарсан. Ийм олон мянган жилийн түүхтэй энэхүү сүлдэд итгэл үнэмшил шингэсэн байж гэх санаа, дүгнэлтэд хүрсэн. Тиймээс энэхүү түүхийн мөрөөр “Догшин хар сүлдний нууц” гэх баримтат кино хийсэн юм” хэмээн ярьж байна. Тэрбээр үргэлжлүүлэн "Баримтад киногоо хийхийн тулд тодорхой газруудыг сонгож зураг авалтаа хийсэн. Хятадын Цагаан хэрэм дээр очиж, анх тэр хар сүлд намирч байсан газар гэж үзээд зураг авч эхлүүлсэн. Дараа нь Унгарт очиж авалт хийсэн.

Учир нь, Унгарт Аттила хаан очиж, тухайн улсыг эзэлсэн байдаг. Түүнчлэн Их Монгол Улсын ид байлдан дагуулалтын үөд дэлхийн цэргийн урлагт тэмдэглэгдэн үлдсэн тодорхой тулаанууд монголчуудтай холбоотой байдаг. Үүнээс гурвыг нь сонгосон.  Тэр бүх газар нь очиж зураг авалтаа үргэлжүүлсэн. Мөн Турк, Иракийн нутаг дэвсгэрт очиж хуртэл зураг авалтаа хийсэн. Бас л түүхэн том тулаан болсон газруудыг сонгосон. Хамгийн сүүлд Солонгос улсад зураг авалтаа хийсэн.  Тэнд бол Хубилай хаан Япон улс рүү дайрахаар хөдөлж байсан гэж үздэг. Энэ мэтчлэн гурван cap хэртэй зураг авалтаа хийж, баримтат кино бүтсэн” гэв.

Тэгвэл эл баримтат киног хийх aнхны санааг гаргасан Л.Болд кино багийнханд яамныхаа шугамаар болон хувиасаа  маш их дэмжлэгийг үзүүлжээ. Үүний үр  дунд тэд олон газраар явж баримтат киногоо дүрсжуулсэн хэрэг юм.

Харин баримтат киногоо хийж дууссаны дараа англи орчуулгатайгаар дэлхийн олон улсад явуулжээ.

Түүнчлэн дотоодын цэрэг, дайчдад ч үзүүлжээ. Манайхан цэрэг армийн түүх 1921 онд эхэлсэн юм шиг ойлгож ирсэн. Гэтэл үгүй юм. Монгол цэргийн урлаг дор хаяж 2000 жилийн өмнөөс үүссэн гэдгийг уран сайхны аргаар нотолсон  нь энэхүү “Догшин хар сулдний нууц баримтат кино юм. Үүний дараа УИХ- аас шийдвэр гарч, Монгол цэргийн түүх 2000 жилээр хүлээн зөвшөөрч, Монгол цэргийн өдрийг бий болгосон юм. Монгол цэргүүд гэдэг зэрлэг, бүдүүлэг хүмүүс байгаагүй, тэдний тулаан, байлдааны  эрдэм орчин үөийн цэргийн эрдмийн эхлэл байсан гэдгийг үзүүлж, харуулахыг  зорьсон зорилгодоо ч хүрч чаджээ.