УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.03.04

74,1 хувийн ирцтэй хуралдаан болсон

“Студи 4” нэвтрүүлэг энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатарыг урилаа.

Сүүлийн үед танай намтай холбоотой үүсээд байгаа асуудлыг тодруулахаар урилаа. Ер нь ямар нөхцөл байдал үүсэх, яагаад ийм зөрчил гараад байна?

-Нэгдүгээрт ХҮН-ыг жижиг нам гэж бодолтгүй юм байна. Энэ намаас нам дамжсэн улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд ухаанаа гартлаа айж байна. Тэд өнөөдөр энэ намд шургалан, намын олон мянган гишүүдийн итгэлийг хөсөрдүүлж байна. Нам бол сонгуулиар ард түмнээрээ дүнгээ тавиулдаг. Гэтэл болж өгвөл сонгуульд орууулахгүй өмнөөс нь дүн тавьчих гээд үзээд байна. Хуурамч хуралдаан өчигдөр болж хүмүүсийг шуугиулаад авсан.

Гүжир үг гүнзгий уснаас аюултай гэдэг шиг. Гүжирдсэн мэдээллүүдэд ард түмэн автагдахгүй. Өнөөдөр манай ХҮН-ын төв хорооны хуралдааны ирц бүртгэл байна. Энд бүх гишүүд тамгаа дарсан. Энэ бүх баримтыг сэтгүүлчдэд өгч байгаа. Бүх юм ил тод байх ёстой. Нийт 58 гишүүнээс 44 гишүүн ирсэн. Нэг нь яаралтай чухал ажилтай учраас бичгээр саналаа өгсөн. Ингээд 74,1 хувийн ирцтэй хуралдаан болсон. Бид удирдлагын бүлэгтэй өөрчлөлт оруулсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс...

/2-р хэсэг/