УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.03.03

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

Ээлжит бус чуулганаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байна. Аюулгүй байдал, гадаад бодлогийн хүрээнд яаралтай шийдэх асуудал гарсан гэдгийг их хурлын тамгын газрын мэргэжилтнүүд хэллээ.

Харин сонгуулийн тухай хуулийн өөрчлөлттэй зэрэгцэж магадгүй байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барих нь нэгэнт тодорхой болсон. Гол өөрчлөлт нь намын жагсаалтаар гарах 28 гишүүнийг зургаагаар цөөлөх зохицуулалтыг хийжээ. Хассан зургаан гишүүийг нийслэлийн тойрогт хуваахаар боловсруулсан байна. Өмнө нь орон нутгийн мандатаас нийслэлд авчирах санал байсан ч дэмжлэг хүлээгээгүй. Харин энэ удаа жагсаалтаас хасах санал гаргажээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: НҮБ-ын хүний эрхийн тухай түгээмэл тунхаглалын конвенцид Монгол улс нэгдэн орсон. Үүнтэй холбоотой УИХ-аас тогтоол гарсан. Үүнд сонгуулийн хуульд зургаан сарын өмнө засвар орохгүй гэсэн заалт байгаа. Тиймээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн бүр өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хуулийн төсөл өргөн бариад байвал сонгууль болтол гишүүн бүр 76 хуулийн төсөл өргөн барихад бэлэн. Нэгэнт тогтсон эрхзүйн акт байхад заавал хууль өөрчлөх гээд чичрээд байх шаардлага байхгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...