Махны экспортыг өндөр түвшинд хүргэснээр валют олох боломжтой
2016.02.29

Махны экспортыг өндөр түвшинд хүргэснээр валют олох боломжтой

УИХ-ын гишүүн Д.Батцогт:  

-Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Монголын өнөөгийн махны салбар ямар түвшинд байгаа. Махны экспортын талаар яригдаад удлаа. Энэ ямар түвшинд явж байгаа. Цаашид ямар боломж байгаа талаар мэдээлэл өгөхөөр ирсэн. Монголын махны салбарт түүхийн эргэлтийн үе ирж байна хэмээн харж байгаа. Эдийн засгийн хямрал бидэнд их зүйлийг ойлгуулж байна. Тухайлбал нүүрсний үнэ, зэсийн үнэ унахаар эдийн засаг элгээрээ хэвтдэгийг харлаа.

Хажууханд шавхагдашгүй нөхөн сэргээгддэг баялаг бидэнд байгааг одоо олж харж байгаа нь чухал юм. Мал аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбар нь биднийг мянга мянган жил өлсгөлгүй, дааруулалгүй тэжээж ирсэн. Уул уурхайн гэнэтийн том ашгийг хараад толгой нь эргээд хөдөө аж ахуйн салбараа орхигдуулсан байсны гор нь хямралаар хүчтэй харагдаж байна. 

Мал хувьд шилжсэнээр малчид малаа сайн өсгөлөө. Байгаль цаг уурч бас биднийг ивээж тэтгэлээ. Мал өссөнөөр малчдын амьдрал тэр бүр сайжирч чадахгүй байна. Бид орчин үеийн, өндөр хөгжилтэй орнууд шиг аюулгүй хүнс хэрэглэх тал дээр дорвитой өөрчлөлт шинэчлэлт харагдахгүй байна. Тэгэхээр махны экспортыг өндөр түвшинд хүргэснээр валют олж болох хамгийн том гарц байна гэдгийг улс төрчид олж харсан. Өнгөрсөн жилийн хугацаанд БНХАУ-д болон бусад улсад мах экспортлох тал дээр нилээн анхаарч байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/