Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
2016.01.27

Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ

“Монгол алтан тос” үйлдвэр одоо үйлдвэрлэж байгаа ургамлын тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлжээ.

Монголдоо анхдагч гэгддэг тус үйлдвэр 2012 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжилт  авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зарцуулж 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Монголын ургамлын тосны хэрэглээ жилд 18 мянган тонн байдаг.  Тэгвэл  “Монгол Алтан тос” үйлдвэр  жилд  33 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас  бүрэн хүчин чадлаараа ажиллабал дотоодын хэрэглээгээ   хангаад  зогсохгүй гадаад зах зээлд борлуулах боломжтой. Мөн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа  өргөжүүлснээр дахивар бүтээгдэхүүнээр саван, угаалгын нунтаг, малын тэжээл, кетчуп, майноз зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Энэ үйлдвэр жилд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байна.