2016.02.26
ОХУ-аас малын өвчтэй тэмцэхэд 184 сая рублийн буцалтгүй тусламж авна
Гуравдугаар сарын нэгэн гэхэд малын вакцинжуулалт хийгдэж эхлэх ёстой.
Ингэснээр элдэв өвчлөлийн дэгдэлт ихэсэхээс өмнө малаа дархлаажуулах хэрэгтэй гэсэн үг юм. Гэтэл улсын хэмжээнд вакцины нөөц дууссан байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа “Вакцин үйлдвэрлэлээс гадна хөрш орнуудаас вакцин авах талд ажиллаж байна. ОХУ-аас 184 сая рублийн хэмжээний малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд буцалтгүй тусламж авах ажил сайн явж байна” гэлээ.