Бид өргөсөн тангарагтаа үнэнч байгаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.19

Бид өргөсөн тангарагтаа үнэнч байгаа

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган, ээлжит бус чуулган зарласан ч одоогоор нэээлтээ ч хийлгээгүй байна. Шалтгаан нь УИХ-ын гишүүдийн ирц. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон МАХН-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь ээлжит бус чуулганыг гацаанд оруулаад байна.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ямар үндэслэлээр хуралдаандаа оролцохгүй байгааг нь сонирхон тус бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулга

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ямар шалтгаанаар ээлжит бус чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм бэ?

-Үндсэн хууль зөрчсөн асуудлаар энэ удаагийн ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Тийм учраас бид хуралдаандаа суухгүй. Энэ тухайгаа өмнө нь ч мэдэгдсэн. УИХ нь гагцхүү хуулийг дээдлэн ажиллана гэж Үндсэн хуульд заасан байдаг. УИХ-ын гишүүд мөн хууль дээдлэн ажиллана гэдгээ ч тангаргалдаг. Гэвч ээлжит бус чуулганаар хэлэлцэх жагсаалтад багтсан Цэцийн даргыг эргүүлэн татах тухай асуудал нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ нь хууль зөрчиж байна гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн найман гишүүн гарын үсэг зураад албан ёсны бичиг ирүүлсэн.

Тус бичигт “Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэр хэсэгт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн, УИХ эргүүлэн татаж болно” гэсэн байна. Анх илгээсэн байгууллага нь Улсын дээд шүүх. Гэтэл Улсын дээд шүүх санал ирүүлээгүй. Хууль зөрчсөнийг тогтоох байгууллага бол шүүх шүү дээ. Тэрнээс УИХ-ын Тамгын газар биш. Мөн Цэцийн шийдвэр гараагүй байгаа.

-Ээлжит бус чуулгандаа ороод, танхимдаа ярилцаж болохгүй байгаа юм уу?

-Асуудлыг удаа дараа ярьсан. Өөрөөр хэлбэл, Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг хойшлуулъя гээд манай намын бүлгээс хоёр удаа завсарлага авсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд мөн “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар УИХ болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байж болно” гэж заасан байдаг.

-Ээлжит бус чуулганы нээлтийг хийгээд, бусад асуудлыг хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн даргыг эр-гүүлэн татах асуудал дээр суухгүй байж болохгүй байгаа юм уу?

-Ээлжит бус чуулганы нээлттэй хамт Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг тавьчихсан байгаа. Тийм болохоор нээлт хийхэд, энэ асуудлыг хэлэлцээд эхэлнэ гэсэн үг.

-Танай иамын бүлгээс УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барина гэсэн мэдээлэл гарсан?

-Тийм зүйл байхгүй.