МАН, МАХН "Эх орончдын өдөр"-ийг хамтран тэмдэглэнэ
МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын өдрийг хамтарч тэмдэглэх хүсэлтийг МАН-д энэ сарын 16-нд хүргүүлсэн. Харин МАН энэхүү хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн Ерөнхий нарийн бичгийн дарпа Ж.Мөнхбатын гарын үсэгтэй албан бичгээр өчигдөр хариу мэдэгдлээ.
Ийнхүү гуравдугаар сарын 1-нд Эх орончдын баярыг МАХН болон МАН хамтарч тэмдэглэхээр болсон юм. Энэ нь цаашлаад хоёр намын нэгдэх асуудлын алхам болох нь гарцаагүй гэж харж байгаа аж. МАХН-ынхны зүгээс намын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болго гэж АН-„^ыг “шантаажилж” байсан. Гэвч АТГ-аас түүнййг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул МАХН-ынханд АН ашиггүй болж эхлэв бололтой. Ээлжит бус чуулганы хуралдаанд МАХН-ын гишүүд оролцохгүй байгаа нь намын даргатай нь холбоотой юм.
Сонирхуулахад, МАХН-ын сайд нарыг “Засгийн газрын гишүүд байж чуулгандаа орооч” гэхэд “Намын даргын асуудлыг шийдл дээ. Шийдэж өгөхгүй бол энэ сайдаа авбал ав л даа” хэмээн сөргүүлжээ.