УИХ-ын гишүүн С.Ганбаата
2016.02.16

Гишүүдэд зориулсан шүүхээ гишүүд нь өөрсдөө шүүгээд эхэллээ

"Ярилцлагын буланд" УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.

Та хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Энэ үеэр ямар асуудлыг голчлов?

-Би Хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнтэй хамтран ажилладаг. Тэр байгууллагатай хамтран долоо хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийж байхаар болсон. Хоёр зүйл дээр байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт цэцийн гишүүийг авч хаях тухай УИХ-ын гишүүд санаархаж байгаа юм байна. Тэрийг болиочээ гэсэн санал. Их хурлын гишүүд бүхнийг мэдэгч, хамгийн сайн хүмүүс гэсэн баталгаа биш.

Бид бол итгэлийг даасан, даахыг хичээж байгаа хүмүүс. Их хурал ямар нэгэн алдаа хийвэл ард иргэдийн эрх ашгийн төлөө цэцээс биднийг шүүж, шалгаж байх ёстой байгууллага. Үүний нэг илэрхийлэл нь цэцэд их хурлын гишүүд, ерөнхий сайд, ерөнхийлөгч, дээд шүүхийн ерөнхий шүүгч дөрвөн субьектийг шалгана гэсэн байгаа. Иргэдийг шийтгэхгүй, иргэд гомдол гаргах эрхтэй. Гишүүдэд зориулсан шүүхээ гишүүд нь өөрсдөө шүүгээд эхэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/