Н.Энхбаярыг шадар сайд болговол МАХН чуулганд оролцоно гэжээ
2016.02.16

"Шударга ёс" эвсэл Н.Энхбаяр даргынхаа асуудлыг сөргүүлж тавиад ирц бүрдэхгүй байна

УИХ дахь Ардчилсан намын 35 гишүүнээс дөрвөн нь гадаадад томлолттой байж хэдийгээр 31 гишүүн нь картаа хийсэн ч чуулганы ирц эвслийн бүлэг, бие даагчгүйгээр бүрдэхгүй өөрөөр хэлбэл шадар сайдад Н.Энхбаярыг томилох тохироо хийхээс нааш чуулган хуралдахгүй гэж ойлгож болохоор байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Шударга ёс эвсэлийнхэн байгаа. Гэхдээ Н.Энхбаяр даргынхаа асуудлыг сөргүүлж тавиад ирц бүрдэхгүй байна. МАН-ынхан 100 хувь ирц бүрдүүлэхгүй байгаа. Хэн нь ажил хийх гээд, хэн нь шантааж хийх гэж байгаа нь олон түмэнд харагдаж байгаа байх. “Шударга ёс” эвслийн бүлэг шадар сайдад Н.Энхбаяр даргынхаа асуудлыг тавьсан. Ерөнхий сайд албан ёсоор асуудлыг авлигатай тэмцэх газарт хандсан. Авлигатай тэмцэх газраас ирэх бичгийг хүлээж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шадар сайдад хэнийг дэвшүүлнэ тэрийг бид дэмжэнэ. Эрүүл мэндийн сайдыг одоо хүртэл томилоогүй. Хэнийг томилоно тэрийг дэмжинэ. Ганцхан хуулийн дагуу ажлаа хийх ёстой. Үүргээ биелүүлж, ард түмний төлөө байх ёстой гэсэн шаардлага тавина. Бусдаар Н.Энхбаярыг шадар сайдаар оруулж ирэхэд МАН татгалзах зүйл байхгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...