ХХАА-н сайд Р.Бурмаа
2016.02.12

Оны эцсээр 56 сая мал тоолуулсан

“Цагийн хүрд” хөтөлбөр ярилцах буландаа ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцаж байна.

Энэ жил манай улсын мал сүргийн тоо 60 саяд хүрлээ. Энэ бол хөдөө, аж ахйн салбар ДНБ-ийн 15 хувийг үйлдвэрлэдэг гэдэг өндөр тоон үзүүлэлт байх?

-Энэ жил Монголын түүхэнд хамгийн их төл хүлээж авлаа. 18 сая төл хүлээн авч, нийт мал сүрэг маань 56 сая мал оны эцсээр тоологдсон. Мал хувьчилснаас хойш хоёр дахин их мал өссөн энэ байдлыг харгалзан үзэж улсын сайн малчин олноор төрлөө.

Энэ жил засгийн газрын нэг онцлог бол малчдыг үйлдвэрлэгч гэж үзэж малчин өрхийн гэр бүлийн хүнд сайн малчин тэмдэгийг өгч байгаа гэсэн?

-Сайн малчны алдар хүнд гэр бүлийн хөдөлмөр хамтын хөдөлмөр гэж үзэн засгийн газраар оруулсан дэмжсэн. Эхнэр нөхөр хоёул хамт сайн малчны тэмдгээ зүүгээд баярлаж байна. Малчдыгаа үйлдвэрлэгч болгож өндөр хувийн зээлээс буулгах сарын 2.5 хувийн хүүтэй зээл сардаа 1.5, жилдээ 18 хувь болж буурсан.

Манай улсын малчдын хэдэн хувьд нь зээлтэй байдаг бэ?

-153 мянган малчин өрхийн 120 мянга нь 222 тэрбум төгрөгийн өртэй байсан. Маш өндөр хувийн зээлтэй байсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...