УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа
2016.02.02

Монголын түүхэнд хамгийн их буюу 18 сая төл хүлээн авсан жил байлаа

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа оролцож байна. Бидний ярилцах сэдэв салбарын өнгөрсөн оны амжилт, ирж байгаа жилд хийгдэх том зорилтуудын асуудал байх болно.

Баярын өмнө улсын сайн малчин, сайн тариаланч гээд төрийн шагналыг хүлээж байдаг. Энэ жилийн өнгө аяс ямархуу байна. Хичнээн сайн малчин, газар тариаланч төрөх вэ?

-Энэ жилийн Монголын түүхэнд хамгийн их буюу 18 сая төл хүлээн авсан жил боллоо. Тиймээс сайн малчдын тоог нэмж байгаа. Сайн тариаланч, фермер малчид гээд олон шагнал эзэддээ очно. Энэ асуудлаар засгийн газрын хурлаар орох болно.

Улсын сайн малчин, газар тариаланч тодруулах шалгуурын тухай хүмүүс их сонирхдог. Ямар хүмүүст энэ шагнал очдог вэ?

-Орон нутгаас саналыг нь авч шалгаруулдаг. Эхлээд сумаас ирсэн мэдээллийг аймаг дээр шалгаруулаад 80 гаруй үзүүлэлтээр, олон талын мэргэжилтэнээс бүрдсэн ажлын хэсэг шүүдэг. Энэ дагуу шагнал өгдөг. Энэ жилийн хувьд анх удаа хөдөө аж ахуйн сайд эмэгтэй хүн болсон болохоор эхнэр нөхөр гэр бүлийн хүмүүсийг хамтад нь сайн малчдын тэмдэг олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь шагнал өгөөд явж байхад анзаарч байсан. Хоёр ижил дээлээр хосолсон шагналаа авахад өрхийн тэргүүн нөхөрт нь тэмдэг зүүж өгөөд эхнэрт нь бэлэг өгчөөд явахаар сэтгэл нэг тиймхэн байдаг. Гэр бүлийн хамжиж байж гаргасан амжилт болохоор ганц өрхийн тэргүүний ажил биш учраас хамтад нь тэмдэгийг олгохоор малчдын зөвлөгөөн дээр ярихад бүгд алга ташан хүлээж авсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

/2-р хэсэг/