Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.01.21
УИХ ямар ч хууль зөрчөөгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тайлбар хийлээ.
МАН-ын бүлгээс чуулганаар уг асуудлыг хүч түрэн шийдэж, УИХ-ын дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдсэн.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ хууль зөрчсөн ямар нэгэн алхам, үйл ажиллагаа хийгээгүй. Төрийн ажлыг гацаанаас гаргахын тулд ном журмынх нь дагуу ажилласан” гэлээ.