Төрийн үйлчилгээ цахим системд шилжсэнээр улсын төсөвт 900 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ
Өнгөрсөн 13-ны өдөр үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын дарга гар утасаараа үндэсний бөхийн барилдааныг шууд үзүүлсэн. Энэ нь манай улсын харилцаа холбооны хөгжилд техникийн дэвшлийг дэлгэн харуулсан сайн мэдээ болж байна.
МТХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Тэр бичлэгийг үзсэн. Их сонирхолтой бөгөө амьд болж чадсан. Суурин интернет ярьдаг байсан болоод өнөөдөр хөдөлгөөнд интернет өссөн. Өнөөдрийн үзүүлэлтээр нийт интернет хэрэглэгчийн тоо 57.6 хувьд хүрсэн байна. Төрийн үйлчилгээний цахим машинаар давхардсан тоогоор 1.8 сая хүн үйлчлүүлсэн байна. Бодит мөнгөн дүнгийн хэмнэлтээр 18 тэрбум төгрөг хэмнэсэн. 900 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үйлчилгээ дутамд 100 минутыг үйлчлүүлэгчдээс хэмнэсэн. Дээрээс нь сэтгэл ханамжийн баталгаа, стрессдэхгүй байх гэх мэт олон зүйлийг өгч байгаа.
Монгол улсад интернет хөгжөөд 20 жил болж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор хөгжлийн хурд нь эрчимжиж, хүнд сураталтай гэгддэг төрийн үйлчилгээ хүртэл цахим болсон нь энэ салбарын онцлох сайн мэдээ яах аргагүй мөн.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....