Мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой
Мэдээллийн технологи, цахилгаан, шуудан холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2015.11.19

Мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж нэг асуудал хэлэлцсэн нь Олон улсын цахилгаан Холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байв.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд манай улс энэ нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар ямар нэг үүрэг хариуцлага хүлээх эсэхийг ажлын хэсгээс тодруулахад Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, цахилгаан, шуудан холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс ямар нэг үүрэг хүлээхгүй, улсын төсөвт ч дарамт, нэмэлт санхүүжилт шаардагдахгүй.

Харин Монгол Улс нь ОУЦХБ-ын гишүүн орны хувьд олон улсын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой” гээд санал хураалтаар дэмжин чуулганы хуралдаанд оруулахаар болов.