Дугаартаагаа шилжих үйлчилгээ 12 сараас нэвтэрнэ
Монголчууд бид гар утас хэрэглэж эхэслнээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. Нэг хэсэг ганц хоёр тооны үүрэн оперотор ажиллаж байсан бол өнөөдөр дөрөв болсон.
Гэхдээ тухайн хэрэглэгчийн дугаараас үл хамааран одоо барьж байгаа болон цаашид авах дугаараа солихгүй оперотороо сонгох үйлчилгээ боломжийг бүрдүүлнэ гэснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Дугаартаагаа шилжих үйлчилгээ бодлогын баримт бичиг нь батлагдаад харилцаа холбооны зохицуулах хороон дээр дундын опероторуудыг шалгаруулах ажилдаа орсон. 11 сардаа сонгон шалгаруулалтын ажил дуусна. Ингээд 12 сараас тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаанд орно. Хэрэглэгчдэд давуу эрх олгож байгаа. Та дан ганц энэ дугаарыг эзэмшээд тухайн компанийг солих боломжтой болно. Хэрэглэгчийн хувьд давуу та үүсч байгаа юм.
Үүрэн телефоны компани үнэ үйлчилгээний чанар, орон нутагт үйлчилгээ хэрхэн хүртээмжтэй байдгаас шалтгаалан хэрэглэгч өөрсдөө оперотороо сонгодог. Дугаартаа шилжих энэхүү үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин бүрдсэн бичиг баримтын асуудал цэгцэрсэн гэдгийг хэллээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...