“Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг
2016.01.13

Монгол улсын үндэсний хөгжлийн бодлого, 15 жилийн алсын харааг боловсруулсан

“Ардын парламент” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирсэн байна.  Өнөөдөр Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн цогц бодлого сэдвийн хүрээнд ярилцана.

Тогтвортой хөгжлийн цогц бодлого гэдэг нь юу бэ? Хэрэгжүүлэх шаардлага, эрх зүйн орчин байгаа юэ?

“Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Жил гаруйн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаад гурван бүлгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Гурван бүлгийн даргаар ахлуулсан нь учиртай. Хуучин бол сонгуулиас сонгуулийн хооронд нам эвслүүд сонгуульд орохдоо нийгэм, эдийн засгийн чиглэлээр мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонхи болж чадвал тэрийгээ засгийн газрын хөтөлбөр болгож сонгуулийн дөрвөн жилийн циклээр явж ирсэн. Нөгөө талдаа мянганы хөгжлийн зорилтод суурилсан 15 жилийн алсын хараатай бодлого батлаад хэрэгжүүлж байгаа. Одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тэрийг аваад үзэхээр дотор нь байгаа тоо баримт, хийхээр төлөвлөсөн зүйлүүд нь тунхагийн шинжтэй.

Тодорхой шалгуур үзүүлэлтээр үр дүнг нягтлахад учир дутагдалтай байна. Мөн өнгөрсөн нийгмийн улс төрийн шинэчлэл хийсэн 25 жилийн дотор манай эдийн засгийн салбарууд бусад яам, засгийн газрын байгууллага, аймгуудаар бүх талаас нь хөтөлбөр төлөвлөгөө гаргасан. 480 орчим бодлогын баримт бичиг байдаг. Одоо 290 орчим нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Эргээд харахад харамсалтай нь санхүүгийн нөөц, хүн хүчний зохион байгуулалтаа зөв тооцоогүй, цаг үед нийцтэй бус, хоорондоо уялдаа холбоо муутай гэх мэт шалтгаанаар аль нэг нам эвсэл гэлгүй УИХ-ыг үндсэн хуулийн хүрээнд ажлын хэсгээс 2016-2030 он хүртэл Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндэсний хөгжлийн бодлого, 15 жилийн алсын харааг боловсруулж, засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барьсан. Бидний тооцоогоор намрын чуулганы төгсгөлд батлан гаргах тухай ярьж байгаа. Амжих эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/