УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын чуулганы танхимд сууж буй долоон гишүүний төрсөн өдөр оны өмнөхөн болон оны дараахан тохиожээ. Жил бүрийнх нь төрсөн өдрөөр баярын мэнд хүргэж цэцэг гардуулдаг уламжлал ёсоор чуулганы танхимд долоон гишүүний нэрийг дуудаж, УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 29-нд буюу Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний ойн баярын өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төржээ.
Харин нэгдүгээр сарын 1-нд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэндэлсэн бол нэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ц.Цолмон, 6-нд Н.Энхболд, 7-нд Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа нар мэндэлжээ.
Мөн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей арванхоёрдугаар сарын 29-нд Гавьяат эдийн засагч болсныг УИХ-ын дарга дуулгаж түүнд баяр хүргэлээ.