БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.12.30

Одоогийн гаргасан Сонгуулийн хууль өмнөх хуулиас үнэхээр дээрдсэн

 “Ам нээвэл” зочны ярилцлагын нэвтрүүлэгт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцлоо.

Сонгуулийн хуулинд танай эвслийн бүлгийн санал тодорхой хэмжээгээр ороогүй гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар?

Гурван бүлгийн гишүүд нэг, нэг хуулийн төсөл өргөн барьсан. Тэгээд ажлын хэсгүүд байгуулагдан манай тавьсан асуудлууд тусгагдсангүй гэсэн гомдол манай зарим гишүүдийн зүгээс тавьсан.  Одоогийн гаргасан Сонгуулийн хууль өмнөх хуулиас үнэхээр дээрдсэн. Нэгдүгээрт зардал, санхүүжилттэй холбоотой асуудлууд шинэ зохион байгуулалттай болсон. Намын жагсаалтын ард хэн байгааг бичин, Сонгуулийн бүх шатны байгууллагад зохион байгуулна. Энэ мэтчилэн эрх зүйн орчин талаасаа илүү чанар нь сайжирсан, хууль болсон гэж үзэж байгаа. Гэхдээ бүгд практик дээр туршиж үзсний дараа л мэдэгдэх байх.

Танай эвслийн бүлгээс хуулийг хэлэлцэх явцад 50,50 хувь байж болох юм биш үү гэсэн саналыг тавьж байсан. Энэ байр сууринаасаа яагаад ухарсан бэ?

Тал, талын оролцоотой учраас, нэг талын саналаар л  батлагдах боломжгүй. Бид 38:38 гэсэн санал тавьсан. Тухайн тойргийн эрх ашиг гэлтгүй, бүс нутгийн энгээр харж ажиллах, Улстөрчдөд өргөнөөр харж ажиллах бололцоо олгох зэргийг бодолцсон.

Сонгуулийн хуулийн зарим асуудалд өөрсдийн саналаа тусгуулж чадсан уу?

Чадсан. Тухайлбал бүсчилье гэж тохирсон байсан. Тиймээс бид хоёр нам л хэлэлцэх нь хэлэлцэл биш гэдгийг хэлж дахин энэ асуудлыг гурван тал хэлэлцэн бүсчилэлгүй болгосон. Монгол улс нэгдмэл нэг төртэй, бидний түүх, хэл соёл бүгд нэг цул. Хэрэв бүсчилвэл, бүсийн намууд бий болж  илүү муу уршиг авчирч магадгүй.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү