Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай семинар боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай семинар боллоо
2016.01.06

Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай семинар боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах нь” үндэсний сургалт семинар өнөөдөр Корпорэйт Конвеншн центрийн “Улаанбаатар” хурлын танхимд эхэллээ.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах нь” семинар нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, иргэд, олон нийтийн төлөөлөлд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд батлагдан гарсан бодлогын баримт бичгүүдийг танилцуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцүүлэх, санал бодлыг тусгах зорилготой юм.

Семинарын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Т.Эриксон болон төрийн болон төрийн бус байгуулага, олон улсын байгууллагын 150 гаруй оролцогч оролцож байна.