2015.12.30
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Эдийн засгийн хямрал, бэлэн мөнгөний хомсдолоос үүдэн нийгэмд гэмт хэрэг гарах нь нэмэгдэж байна.
Тиймээс Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэлжээ. СХД-ийн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, өндөржүүлсэн бэлэн байдалдаа төрийн албан хаагчид, цэргийн албан хаагчдыг татан оролцуулсан аж.
“Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг эргүүлд гарган ажиллуулах мөн, хууль сахиулах болон батлан хамгаалах чиглэлээр суралцаж буй оюутнуудыг ажиллуулахаар төлөвлөсөн. Энэ ажил ирэх сарын 4-ны өдөр хүртэл үргэлжилнэ” гэж СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэллээ.