2015.12.24

Өглөөний сонин 2015 оны шилдгүүдийг тодрууллаа

"Өглөөний сонин" 2015 оны шилдгүүдийг онлайн орчинд 37 мянган хүний санал хураалтаар тодруулжээ.

Тус сонины хамт олон оны тууштай улс төрч, хүмүүнлэгийн үйлстэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, бүтээн байгуулагч компаниудыг олон нийтийн санал асуулгаар 2011 оноос хойш тодруулсаар иржээ. Нийт дөрвөн номинацид 120 гаруй улс төрч, иргэн, байгууллага нэр дэвшиж үүнээс номинаци тус бүрт хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчийг шалгаруулсан байна.

УИХ-ын гишүүн ХХАА-ын сайд Р.Бурмаа “Энэ жил хууль тогтоох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбар ихээхэн амжилттай ажиллалаа. Дараагийн 10 жилд баримтлах бодлогоо баталсан. Мөн УИХ-д Органик хүнсний тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдээд УИХ-д ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа” гэлээ.