Барилгын салбарын хөгжил мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадвар дээр тогтдог
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ажлаа аваад 100 дахь хоногтойгоо золгож байна.Түүнтэй ярилцлаа.
–Өнгөрсөн 100 хоногт танай хамт олон чамгүй ажил амжуулсан бололтой. Нэн тэргүүнд шийдвэрлэх,хийх шаардлагатай ямар ажлууд байна гэж та харж байна вэ?
–БХБ–ын сайдын ажлыг аваад 100 дахь хоногтойгоо золгож байна. Хэдий богино ч гэлээ төрийн ажил гэдэгөөрөө төлөвлөгөөтэй цаг хугацаатай байдаг болохоор бас ч үгүй чамлалттай хугацаа биш болов уу.
Сайдаар томилогдоод хамгийн түрүүнд салбарын ажлууд болон томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан. Тэгээдбарилга, хот байгуулалтын салбарын 2015-2017 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.Газрын тухай багц хууль, Барилгын тухай зэрэг салбарын томоохон хуулиудыг шинэчлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгохажлуудыг үргэлжлүүлэн хийж, хэлэлцүүлж эхлээд байна. “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийг шинэчлэнбаталж, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
Улаанбаатар, Эрдэнэт хотод баригдаж байгаа цэвэрлэх байгууламжууд, Буянт–Ухаа-1, 2 хорооллын ажлууд, барилгынматериалын үйлдвэрүүд гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Очсон газар бүртээтулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн, аймаг, орон нутагт 184 төслийн гээд нийт 448төслийн 29328 орон сууц баригдаж байна. Үүнээс 2015 онд 14270 айлын, 2016 онд 14000 айлын, нийт 28270 айлын орон сууцашиглалтад орохоор байгаа.Мөн гадаадын болон дотоодын санхүүжилтээр нэлээд хэдэн томоохон төслүүд хэрэгжижбайна.Төсөл бүрийн ажлын явц байдлыг санхүүжилттэй тулган нэгбүрчлэн авч үзэж,холбогдох шийдвэрүүдийг гаргаж байна.
–Барилгын хуулийг та өлгийдөж авч байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ямар шатанд явжбайгаа вэ. Салбарын эрхзүйн шинэтгэлийг хэрхэн хийвэл оновчтой гэж үзэж байна вэ?
–Анх 1998 онд Барилгын тухай хууль батлагдаж, 2008 онд шинэчилсэн байдаг. Барилгын салбар хурдацтай хөгжиж, шинэтехник технологи нэвтрэхийн хэрээр эрх зүй болоод нийгмийн шаардлага, эдийн засаг их өөрчлөгдөж, салбарын хууль, эрх зүйнорчныг шинэчлэх практикийн болоод хууль зүйн шаардлага гарч байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуульдолоон бүлэг 26 зүйлтэй байгаа, шинэ хуулийн төсөл 9 бүлэг 53 зүйлтэй болж, 50 орчим хувийн өөрчлөлт орлоо.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, гуравдагч этгээдийнашиг сонирхол, барилгын ангилал, барилга байгууламжийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, үндсэн шаардлага, зөвлөхүйлчилгээ, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын заримыг хариуцлагын болон амь насны даатгалд хамруулах, барилгын ажилгүйцэтгэж буй газарт сервитут тогтоох зэрэг өнөө үед тулгамдаж буй асуудлыг тусгасан.
Энэхүү шинэчилсэн найруулга батлагдсанаар осол гэмтэл гарах, гарч болох эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдэнэ гэж харжбайгаа. Ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах хугацааг нэг жил болгосон. Ингэснээр шинэ барилгад гарч болох сантехник,цахилгаан дулаан гэх мэт доголдлыг нэг жилийн хугацаанд бүрэн арилгуулах боломжтой болно. Барилга байгууламжийн гаднадоторх тохижилт, хийц бүтээцийн ашиглах хугацааг доод тал нь гурван жил байхаар заасан гэх мэт иргэний эрүүл аюулгүй, тавтухтай орчинд амьдрах эрхийн талаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагуудыг тусгаж өгсөн. Уг шаардлагыгхангаагүй барилга байгууламжийн баримт бичгийг хүчингүйд тооцох зохицуулалтыг ч тусгасан байгаа. Миний дурдсан дээрхзаалтууд бүгд иргэнд зориулж шинээр тусгагдсан заалтууд юм.
Түүнчлэн иргэн аж ахуй нэгж, харилцагчид, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын үзүүлэх үйлчилгээг хөнгөвчилсөн. Өмнөххуульд барилгын ажил эхлэхэд зайлшгүй шаардагдах 505 өдөр 124 гарын үсэг цуглуулдаг байсан бол шинэчилсэн хуулийнтөсөлд энэ хугацааг 56 өдөр 35 гарын үсэг болгож хөнгөвчилсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жилбайсныг 5, 10 жилийн хугацаатайгаар олгоно. Тендерийн баталгааг даатгалд хамруулах, баталгаа байршуулах хугацааг гурванжил байсныг нэг жил байхаар хуулийн төсөлд тусгасан. Барилга байгууламжийн эдэлгээний хугацааг 25, 40, 60 жилээр тогтоож,энэ хугацаа дуусгавар болсноор барилгын үйл ажиллагаанд оролцогч талууд хариуцлагаас чөлөөлөгдөх юм. Энэ нь барилгынүйл ажиллагаанд оролцогч талуудад ихээхэн ач холбогдолтой болж байгаа. Эдгээр асуудлуудыг бодлогын түвшинд шийдэжөгсөн энэ хуулийг хэлэлцүүлж батлуулах нь барилга байгууламжийн олон талт үе шатны ажлыг мэргэжлийн түвшинд норм,дүрэм, технологид тулгуурлан гүйцэтгэж байх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Авлигажсан төсөв гэж их яригдах болсон. Энэ нь хувь хүний буруугаас гадна барилгын үргэлжлэх хугацаа ихсэх, үнэ ханшийнөөрчлөлттэй их холбоотой. Үүнийг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтранбатлахаар тусгасан. Ингэснээр төсөв өндөрсөх, өртгийг оновчтой хуваарилах, цаашдаа чанартай барилга баригдах нөхцөлбүрдэнэ. Барилгын үйл ажиллагаа хөрөнгө мөнгө, техникийн шийдэл, цаг уурын бэрхшээлээс болоод зогсдог. Барилгын үйлажиллагааг зогсоогоод аюулгүй байдлыг хангах, чанарыг бууруулахгүй байх талаасаа огт арга хэмжээ авалгүйгээр орхидогбайдал хавтгайрсан байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд энэ талаар тусгасан заалт байхгүй учраас тэр. Үүнээс болоод төсөвтөртөг өсөх, эвдрэх хэмхрэх, осол аваар гарах олон сөрөг үр дагавар гардаг.
Шинэ төсөлд хамгаалалтын горим тогтоохоортодорхой тусгаж өгч байгаа. Ингэснээр барилгын бат бэх, найдваржилтын шаардлага хангасан барилга баригдаж ашиглалтадорох үндсэн нөхцөл бүрдэж байна. Ер нь дүгнэж хэлэхэд, энэ салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн, аж ахуйн нэгж,цаашлаад энэ салбарын хэрэглэгчид болох бүх ард иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, төрийн бодлогыг оновчтойтодорхойлсон, цаг үеэ олсон хууль зүйн шийдэл болсон гэж хэлж болно. Мөн хуулийг дагаж мөрдөх хэд хэдэн дүрэм, журамбатлагдана, ингэж байж энэ салбарын эрх зүйн шинэтгэл бүрэн утгаараа хийгдэх юм.
–Салбарын зах зээлийн чадавх анхаарал татаж байна. Иргэдийн гарт бэлэн мөнгөний хомсдол бий болсонтойхолбоотойгоор худалдан авах чадвар буурсан нь барилгын салбарын борлуулалтад ихээхэн нөлөөлж байна. Тиймээсиргэдийн хувьд ч барилгын компаниудын хувьд ч орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохтойхолбоотой шинэ журмыг хүлээсэн хүлээлт бий болоод байна л даа?
–Тийм ээ, иргэдийн дийлэнх нь орон сууц худалдан авах чадамжгүй болчихсон өнөө үед 10 хувийн зээлийн урьдчилгааг зөвшийдвэр гэж иргэд хүлээж байна. 30 хувийн урьдчилгааг шууд төлөх боломжгүй иргэдийнхээ орлогод нь тохируулан асуудлыгшийдэх гэж л зүтгээд байгаа хэрэг юм шүү дээ. Энэ ажлыг урагшлуулахын тулд бүх түвшинд чармайж ажиллаж байна. Бид альболох олон хүнийг хамруулж, чирэгдэлгүй олгох талаас нь бүхий л суурь судалгаа хийж, олон талаас нь олон удаа ярьжхэлэлцсэн.
Ипотекийн зээлийн Засгийн газрын баталгааг хуулийн этгээдээр дамжуулан гаргахаар хуульчилсан. Тиймээс энэ асуудлыгшийдвэрлэхийн тулд Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Ипотекийн зээлийн урьдчилгааны 10 хувийг иргэд төлж, үлдсэн 20 хувийн баталгааг тухайн орон сууцыг барьсан барилгынкомпани банкинд гаргаж өгөх байдлаар зохицуулахаар ажиллаж байна.
Иргэдэд өрийн дарамт үүсгэхгүйгээр барилгын компанийн шинэ орон сууцыг эргэлтэд оруулах өөрөөр хэлбэл эдийн засгаахөдөлгөх чадвар бүхий хууль эрхзүйн орчныг бий болгохыг зорьж байгаа. Зээлд хамрагдах орон сууцны мкв–ын үнийн дээдхязгаарыг тогтоож өгөхөөр болж байна. Ингэснээр орон сууцны үнийг хөөргөхгүйгээр дунд болон дундаас дээш орлоготойиргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх алхам болно гэж үзсэн.
–Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах талаар улс орон даяар мөрдүүлэх нийтлэг журмыг боловсруулж байгаагэсэн энэ журам ямар шатанд явж байгаа вэ. Барилгын салбарт гарах осол аваар буурах хандлага байна уу?
–БХБЯ–наас барилгын талбайд болон гадна орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх түүнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүйбайдал эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор“Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг боловсруулж өнгөрсөнзургадугаар сард Монгол Улсын Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаарбатлуулсан байдаг.
Энэ журмыг хүчин төгөлдөр мөрдүүлэхийн тулд Хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлагатай байдаг юм байна. Одоо журмыгбүртгүүлэхээр ажиллаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай хөгжиж, нийслэлд төдийгүй хөдөө ороннутагт ч өндөр өндөр сайхан барилгууд сүндэрлэн босож хөгжлийн өнгө төрхийг нэмж байна. Гэхдээ үүнийг дагаад чанаргүйбарилга болон барилгын осол гэмтлийн талаар байнга л яригдаж, “асуудал” болоод байгаа. Тэгэхээр энэ бүх асуудал, эрсдлийгцэглэхэд дээрх журам маш чухал байгаа юм.
–Евро норм, стандартыг барилгын салбарт нэвтрүүлэх тухай асуудлыг мэргэжилтнүүд олон талаас нь харж байна.Барилгын чанарыг сайжруулахын тулд дэлхийн жишигт мөрдөж байгаа стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэх нэгхэсэг байхад, шууд хуулах нь цаг хугацаа ихээхэн шаардахын дээр барилгын төсөвт өртгийг эрс өсгөх сөрөг талхарагдаж байгаа. Таны бодлоор норм, стандартын ямар шийдэл Монгол орны нөхцөлд илүү тохиромжтой бол?
–Юуны өмнө Монгол Улсын барилгын салбар бол үндэсний цогц норм ба дүрэм стандарттай, норматив баримт бичгийн биедаасан тогтвортой тогтолцоотой салбар шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Монгол Улсын барилгын салбар 1960-аад оны дундүеэс эхлэн ЗХУ–ын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандартыг өөрийн орны онцлогтой уялдууланболовсруулж ашигласаар ирсэн. Сүүлийн арваад жилд зөвхөн ОХУ–ын баримт бичгийг хөрвүүлэх байдлаар нутагшуулах бусОлон улсын барилгын салбарын баримт бичгийг судалж нэвтрүүлж байна. Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 34удирдлагын баримт бичиг, 288 барилгын норм ба дүрэм, 233 барилгын дүрэм, 615 стандарт гээд 1200 гаруй норм, нормативынбаримт бичиг, стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны аравдугаар сарын 26-ныөдрийн 199 дугаар тушаалаар Барилгын салбарын норматив баримт бичгийг Евростандартын жишигт нийцүүлж боловсронгуйболгох “Дунд хугацааны хөтөлбөр 2015-2018”-ийн төсөл, хийгдэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төрийн болонтөрийн бус байгууллагуудтайгаа хамтран судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Бид салбарын норматив баримт бичгээшинэчилж, евро код, Евростандартууд, Олон улсын стандартуудаас шаардлагатай заалтуудыг өөрийн орны байгаль цаг уурыннөхцөл, газар нутгийн онцлогт тохируулан хэрэглэх, “үндэсний стандарт” болгон боловсруулж гаргах зорилт тавиад ажиллажбайна. Үнэ өсөх асуудал байж болох ч эцсийн зорилго нь барилгын чанар, аюулгүй ажиллагааг хангах үндсэн зорилтообиелүүлж ажиллах ёстой.
Ер нь чанартай барилга, сайн технологи хэрэглэх нь бидний эцсийн зорилго, ард түмний хүсэл зорилгогэж үзэх ёстой юм. Европын холбооны баримт бичгийн төрлийг Монгол улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөжбайгаа норматив баримт бичгийн тогтолцоотой хэрхэн нийцүүлэх, энэ үйл ажиллагааг хийхэд мэргэжлийн болоод гадаад хэлнийөндөр чадвартай боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, энэ ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааны дэс дарааллыг хэрхэн зөв тогтоохзэрэг асуудлуудыг салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хэмжээнд олон нийтийн оролцоотойгоор цаг алдалгүйнэгдмэл санаа бодолтойгоор ажил хэрэг болгох нь өнөөгийн зайлшгүй хэрэгцээ шаардлага болж байгааг харж ажиллаж байна.
–Хэзээ мөдгүй нурж унах шахсан чанарын шаардлага хангахгүй барилгууд цөөнгүй байна. Хуучин барилгуудыгнураагаад газрыг нь ашиглах талаар бодлого байна уу?
–Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт “Хотыг дахинхөгжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсан. Үүний дагуу БХБЯ, НЗДТГ, Японы ЖАЙКА төслийн баг хамтранхуулийн төсөл, үзэл баримтлал, түүнийг даган гарах дүрэм, журмын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Энэ хуулиар нягтсуурьшилтай хотыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хотын гэр хорооллын газрыгшинэчлэн зохион байгуулах, чөлөөлөн барилгажуулах, барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах,шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг сэргээн засварлах, буулган шинээр барихтай холбогдон үүсэх харилцаагзохицуулах юм.
–Гадны хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчин ирээдүйн боломж хэр байна гэж та харж байна. ОХУ–ын БНАА–ндэд сайд А.В.Чибисийн айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэж байна?
–Манай улсад уул уурхайн салбараас гадна хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон салбар бол барилга, үл хөдлөххөрөнгийн салбар юм. Тийм учраас Барилга, хот байгуулалтын яаманд Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгөоруулалтын асуудал хариуцсан нэгжийг өнгөрсөн 1 сард байгуулсан байдаг. Ер нь манай улсын хувьд гадаадын хөрөнгөоруулалтыг татах эрх зүйн орчин, ирээдүйн боломж их гэж би үздэг. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэнбаталсан.
Бас концессын хууль хэрэгжиж байна. Салбарын тусгай зөвшөөрөл авах процедурыг хөнгөвчилсөн болон бусад аргахэмжээнүүдийг Засгийн газрын болон салбарын түвшинд авч ажиллаж байна. Харин эдгээр эрх зүйн боломжуудыг хэрхэн үрашигтай, үр дүнтэй ашиглаж хэрэгжүүлэх вэ гэдэг их чухал. Үүнд бид суралцах шаардлагатай байна.
АНУ–аас Монгол Улсад суугаа Элчин сайд “Хойд Америк, Монголын бизнесийн уулзалт” дээр хэлсэн үгэндээ Монгол Улсадхөрөнгө оруулалтын маш их боломж байгаа боловч хөрөнгө оруулалтад таагүй байдлаар нөлөөлж буй олон хүчин зүйлүүдбайдаг талаар онцолж хэлсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд манай улсад хөрөнгө оруулалт буурч байгаа гол шалтгаан нь шүүхэрх мэдлийн байгууллагын шийдвэр, шударга бус байдал, Засгийн газар болон УИХ–ын шийдвэрүүдийн зөрүүтэй байдал, бастөр засаг нь бизнесийн асуудалд ашиг сонирхлын өнцгөөс ханддаг зэргийг дурдсан байна лээ. Хамгийн гол нь гадны хөрөнгөоруулагчид ирээдүйн боломжуудаа алдах аюулаас эмээж байгаа нь хөрөнгө оруулалтад нөлөөлж буй томоохон сөрөг нөлөө юм.
Салбарын гадаад харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах хүрээнд яам нэлээд зүйлийг хийж байгаа. Жишээ нь удаанхугацааны туршид хоёр талд яригдсан МУ–ын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ–ын Барилга, орон сууц–нийтийн аж ахуйняамны Ажлын хэсгийн хамтарсан анхдугаар хуралдааныг өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Энэ хүрээнд ОХУ–ынБарилга, орон сууц–нийтийн аж ахуйн орлогч сайд Чибис Андрей Владимирович ажлын айлчлал хийлээ.
Хуралдаан, айлчлал ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр тодорхойасуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж дүгнэж байна. Энэ үеэр шинжлэх ухааны судалгаа хийх, дэвшилтэт техник–технологинэвтрүүлэх, хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, мэдээлэлсолилцох, барилгын салбарын норм, норматив баримт бичгийг боловсронгуй болгох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгөоруулалт нэмэгдүүлэх ажлын хүрээнд холбогдох ажлуудыг хэлэлцэж, тохирсон.
Түүнчлэн ОХУ–ын “Мортон” групп цэвэрлэхбайгууламж, барилга, орон сууц, түүний дотор “Эко Яармаг” орон сууцны хороолол, барилгын материалын үйлдвэрлэлд хөрөнгөоруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологи нэвтрүүлэх саналыг тавьсан байгаа.
–Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.