Төр өөрийн мэдлийн газартаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ
2015.12.15

Төр өөрийн мэдлийн газартаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ

Герман монголын хамтарсан “Эко сити” төсөл хэрэгжиж чадахгүй байсаар байна.  Өнөөдрийг хүртэл хийгдэж чадаагүй энэ ажлыг түргэвчлүүлэхийн тулд салбарын яам анхаархаар болсон байна. Барилга хот байгуулалтын сайд тус төслийн явцтай танилцлаа.

Хан-Уул дүүрэгт амины орон сууцны Эко хороолол сүндэрлэх ёстой ч өнөөдөр ямар ч ажил хийгдээгүй байна. Төсөлд зориулж төр 45 га талбай өгчээ. Харин энэ талбай мөнгөтэй нэгний хорхойг хүргэсээр өнөөдөр 20 га талбайгаа бусдад алдсан байна.

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ: Нэгэнт энэ төсөл хэрэгжихгүй байна. Мөн төрийн мэдлийн газар үр ашиггүй байна. Энд бүтээн байгуулалтын ажил өрнөх боломжтой байхад иргэдэд газраа алдсаар байгаа учраас өнөөдөр танилцаж байна. Энэ талбайд одоогоор хэчнээн ашигтай талбай байгаа болон хуулийн дагуу талбайг авсан уу үгүй юу гэх мэт асуудлыг тодруулж үр бүтээлтэй ажил эхлүүлий гэсэн байр суурьтай ирлээ.

Нэгэнт доривтой ажил хийгдэхгүй байгаа учраас төр өөрийн мэдлийн газраа авч өөр бүтээн байгуулалт хийх ёстой хэмээн салбарын сайд хэллээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс ...