2015.12.10
Сонгуулийн санал авах өдрийг хойшлуулж магадгүй
Сонгуулийн санал авах өдрийг гурван сараар сунгах тухай асуудал яригдаж байна.
Тус хуулийг одоо хэлэлцэж эхэлбэл хугацаандаа амжин батлах боломж бий. Гэвч намууд санал зөрөлдөж буй хуулийн заалтуудад санал нийлэх ёстой.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ тов тогтооно. Гэхдээ ер нь боломжтой. УИХ-ын гишүүдийн санаа зовж буй зүйл нь зургаан сард сонгууль болоод долоон сард АСЕМ-ын уулзалт болно. Тиймээс АСЕМ-ын уулзалтын дараагаар сонгуулиа хийвэл дээр болов уу гэсэн саналыг ярилцаж байгаа. АН-ын бүлэгт албан ёсоор бол яригдаагүй” гэлээ
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү