Д.Оюунхорол, С.Ганбаатар нар мэдээлэл хийв
Д.Оюунхорол, С.Ганбаатар нар мэдээлэл хийв
2015.12.07

Д.Оюунхорол, С.Ганбаатар нар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Ганбаатар нар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 15 тоот дүгнэлттэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Газар бол үрждэггүй баялаг, тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж буйгаа гишүүд мэдээлэлдээ онцолсон юм. Газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн өнгөрсөн долдугаар сард Улсын Их Хурлаас өөрчлөлт оруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааж өгсөн.

/ТВ5/

Иймд эдийн засгийн хямралтай, өндөр настнуудын дийлэнх нь тэтгэврийн зээлтэй, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 мянган гаруй иргэдийн 60 орчим хувь нь цалингийн зээлтэй байгаа, чанаргүй зээлийн хэмжээ өссөн энэ үед дээрх асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж буйгаа гишүүд хэллээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

Уг хуулийн заалт Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн хэмээн иргэн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг Цэц хүлээн авч, Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон. Газар бол хүний оршин тогтнохын баталгаа, өмчийн үндсийн үндэс байтал шүүх үл маргах журмаар дуудлага худалдаанд оруулж байгаа нь иргэдийнхээ үндсэн эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг юм.