"Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв" эрдэм шинжилгээний хурал болно
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, “Эм Ай Ю” дээд сургууль, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл хамтран “ЦАХИМ НОМЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Хурлын зорилго : Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, БСШУЯ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан номын санг цахимжуулах, дэлхий нийтийн жишигт хүрэхүйц орчин үеийн техник технологи бүхий шинэлэг номын санг бий болгох зорилгоор олон улсын хамтарсан хурлыг зохион байгуулж харилцан суралцах, туршлага солилцоход чиглэгдэнэ.
Хуралд 100 гаруй их дээд болон дунд сургуулийн номын санч, эрхлэгчид, сургуулийн удирдлагууд, БСШУЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд оролцоно.
Хамтран оролцогч байгууллагууд : Солонгосын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, Хансон Их Сургууль
Сэдэв: Номын сангийн бодлого болон цаашдын хөгжлийн чиг хандлага, цахим номын сангийн хэрэглээ гэсэн чиглэлүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдана.
“Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв”
эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр
Хугацаа: 2015 оны 11сарын 18 -ны 10:00-17:00 цагт
Хурал болох газар: “Эм Ай Ю” дээд сургуулийн хурлын танхимд
10:00 Бүртгэл
10:30 Нээлтийн үг
10:40 “БНСУ-ын номын сангийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”
У Киюнмүк (Сүүкмюн Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Номын сангийн захирал )
11:20 “ Монгол Улсын номын сангийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага ” PPT
Б.Баяраа (БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын номын сан, ном хэвлэлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн)
12:00 Үдийн хоол
13:30 “Эм Ай Ю” Дээд Сургуулийн номын сангийн өнөөгийн байдал, цаашдын зорилт
Чой Санхи ( Дэйгү-гийн Их Сургуулийн номын сангийн захирал )
14:10 “Монгол Улсын их дээд сургуулиудын номын сангийн үйл ажиллагаа болон
цаашдын хөгжлийн чиг хандлага”
Ч.Гулнар (ШУТИС-ийн номын сангийн захирал (Ph.D)
14:50 Завсарлага
15:10 “ Цахим номын сангийн хэрэглээ”
Ли Жинсү ( Фючернури ( Futurenuri ) компанийн менежер )
15:40 “Номын сангийн ирээдүй”
Чой Сунсок ( Фючернури ( Futurenuri ) компанийн захирал )
16:10 “Цахим номын санд үйлчлүүлэгчдийн нэвтрэх боломж”
Чой Хиюүн (KISTI -ийн ахлах судлаач)
16:50 Хаалтын үг