Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
2015.10.28

Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

"Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн  сургалтын орчинг шинэчлэх төсөл"-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн нийт 2,8 сая ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Сомнат Гош, хоёрдугаар Нарийн бичгийн дарга ноён Гоел, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав болон Элчин сайдын яамны зарим ажилтан, БНЭУ-ын Засгийн газрын HMTI компанийн ерөнхий менежер К.Сридхар, сургуулийн багш оюутнууд, бусад төлөөлөгчид оролцлоо.

 Монгол Улс, БНЭУ-ын  Засгийн газар хоорондын олон жилийн түүхт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 12 дугаар хурлын тэмдэглэл, мөн Засгийн газрын 1992 оны 29 дүгээр хурлын тэмдэглэл, 2011 оны 5 дугаар сар, 2012  оны 3 дугаар сарын уулзалтуудын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хот дахь Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн сургалтын орчныг шинэчлэх төслийн асуудлыг хэлэлцэн тохирч, тусламжийн гэрээ  байгуулсан байдаг.

Дээрх тусламжийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын жижиг, дунд, үйлдвэрийг өндөр техник, технологитой мэргэжилтэй ажилтнаар хангах замаар Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэх чадавхийг бэхжүүлэхэд  дэмжлэг болно гэдэгт хоёр тал санал нэгдсэн.

Төсөл хэрэгжсэн байдлыг авч үзвэл

1.  1992 оны Монгол Улсын Засгийн газрын 29 дүгээр хуралдааны дагуу БНЭУ-ын техник, эдийн засгийн буцалтгүй тусламжаар сургалт-жижиг үйлдвэрлэлийг хослон явуулах боломж бүхий 9 нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангаж  ажиллуулахаар тохиролцсон.

Үүний дагуу 1995 оны 7 сард болон 1996 оны 12 сарын 28-нд БНЭУ-аас

-Машин засварын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

·Металл боловсруулах  тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

· Сантехник сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

·Цахилгаан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2. 1999 онд компьютерийн болон үнэт чулууны анги нээж, компьютерийн 40 нэр төрлийн 10,755,000 төгрөгийн тоног төхөөрөмж , үнэт чулууны 68 нэр төрлийн 5,914,150 төгрөгийн тоног төхөөрөмж БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн байна.

3. 2001 онд БНЭУ-ын техник, мэргэжилтний буцалтгүй тусламжаар 27 нэр төрлийн 39,595,000Т-ийн үнэ бүхий хэвлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг хүлээн авч, 2001 оны 9 дүгээр 26-ны өдрөөс эхлэн тус сургуулийн дэргэд офсет хэвлэлийн газрыг нээн ажиллуулсан.

4.Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Энэтхэгийн засгийн газар, Гадаад Хэргийн яамнаас HMT(I) компанд Ражив гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийг сайжруулан шинэчлэх төслийн дагуу тус сургууль дээр судалгаа хийх санал тавьснаар HMT(I) компанийн хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг 2011 оны 5 сард уг судалгаа хийж, 2012 оны 5 сард төслийг хэрэгжүүлэх тайланг тавьснаар Энэтхэг Улсын Засгийн газар, Монгол улсын Гадаад Харилцааны Яаманд дараахи мэргэжлээр сургалтын газруудыг байгуулахаар гаргажээ.

Энэтхэг Улсын Засгийн Газар уг төслийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн. 2012 оны 11 сарын 21-нд HMT(International) компанитай Компьютер Программчлал–Мэдээллийн технологи болон Хэвлэлийн технологи гэсэн 2 салбарт 941,320 ам.долларын өртөг бүхий төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан юм. Төслийг бүхэлд нь хэрэгжүүлэх Энэтхэгийн Засгийн Газар болон Монголын Засгийн Газар хоорондын гэрээг 2013 оны 10 сарын 28-нд байгуулсан.

5.2014-2015 оны төслийн хүрээнд тус сургуулийн 6 мэргэжлийн нийт 2.838.000 ам.долларын өртөгтэй дадлагын газрыг шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Энэтхэг багш нарыг тус сургуульд ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.

/UBS тв/

Уг төсөл нь 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байсан бөгөөд техникийн туслалцааны хэсэгт багтах орчин үеийн хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, компьютерийн иж бүрэн лабораторийг БНЭУ-ийн Засгийн газраас нийлүүлээд байна.  Түүнчлэн электроникийн болон, мехатроник, үйлдвэрлэлийн цахилгаанчин, гагнуурчны мэргэжлийн дадлагын тоног төхөөрөмж хүлээн авсан. Энэ ажлын хүрээнд Энэтхэгээс мэргэжилтнүүд ирж суурилуулалтын ажил хийгдэж эхлээд байна.

Төслийн ерөнхий менежер ноён МURALIDHARA RAO өөрийн биеэр ирж төслийн 1-р үе шатыг шалгаж, 2-р шатны төслийг  эхлүүлэх ерөнхий эхлэлийн ажлыг хийж дуусаад буцсан юм. Одоо төслийн менежер NARESH KUMAR тэргүүтэй мэргэжилтнүүд төслийн 2-р шатны тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах ажлыг удирдан явуулж байгаа билээ.

Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Ийнхүү төслийн хоёрдугаар шат амжилттай хэрэгжиж, нийлүүлсэн тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээн авлаа. БНЭУ-аас  Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын баазыг  орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар сайжруулснаар тус сургуулийн оюутнууд ажлын талбарт гарахад хаана ч орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэн гарах үнэтэй хувь нэмрийг орууллаа.

БНЭУ-аас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлал политехник коллежийн сургалтын орчинг сайжруулахад цаашид ч дэмжиж, төсөл, хөтөлбөрийг үргэлжүүлэхэд бэлэн гэдгээ Элчин сайдын яамныхан илэрхийлсэн.  Тиймээс сургуулийн барилгын өргөтгөлд дэмжлэг авахаар төсөл боловсруулсныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, сургуулийн захирал Б.Даваажав нар дээрх арга хэмжээний үеэр Элчин сайд ноён Сомнат Гошд гардууллаа.