Баянзүрхийн залуучууд чууллаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүх 50 жилийн ой, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт залуучуудын чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэгт дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 280 залуу оролцсон юм.
Дэлхийн залуучуудын өдрийг угтан зохион байгуулагдсан уг чуулга уулзалтын гол зорилго нь залуучуудын дунд тулгарч байгаа асуудлыг тэдний оролцоонд тулгуурлан гаргаж ирэх, хамтран шийдвэрлэхэд оршиж байлаа. “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” чуулга уулзалтад оролцогсод залуучуудын дунд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам болон дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо гэсэн сэдвээр санал солилцсон.
Чуулга уулзалтад оролцсон залууст Дэлхийн Пара Олимпийн аврага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав, Мэдээлэл технелоги, харилцаа, шуудан холбооны газрын дарга Ц.Жадамбаа, ЗГХЭГ-ын зөвлөх Г.Оюунбат, Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа, Гэр бүл судлаач, доктор профессор Т.Намжил, ДЗОУБ-ын гэр бүл судлаач Б.Алтанцэцэг нар “Гэр бүл төлөвлөлт”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Монгол залуу хүн” сэдвээр лекц уншлаа.