УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.17

Иргэд эрэмбэлдэг шударга зарчмыг санал болгож байгаа

Тодруулга булангаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Сонгуулийн хуулиар гурван ч төсөл өргөн баригдлаа. “Шударга ёс” эвслийн бүлгээс мөн хуулийн төсөл өргөн барьж байгаа гэсэн. Ямар зүйл заалт хуулийн төсөлд тусгагдсан бэ?

-“Шударга ёс” эвсэл анхнаасаа Монгол улсын нэг тойрогт томсгосон тойрогтой байх байр суурьтай байсан. Бид хэлэлцээд нэгэнт бусад намууд холимог тогтолцоог дэмжиж байгаа учраас холимог байдалдаа давуу байдлыг тусгасан хууль өргөн барихаар болсон. Ингэснээр 76 гишүүнээс 38-ныг пропорционал, 38-ийг мажоритараар сонгох саналтай. Гэхдээ хуучин нэгт байгаа хүн  нь шууд гардаг зүйлийг тэгшитгэж намд биш хүнд нь өгөх байдлаар Монгол улсыг нэг тойрогт гаргах саналтай байгаа.

Тэр утгаараа иргэн бүрд намын жагсаалтад орсон хүмүүсээс 38-ийг эрэмблээд өгөөчээ гэсэн. Ингэснээр 38-т орсон нь нэгт гарах, нэгт орсон нь 38- руу шилжих гэх мэт сонголт үүснэ. Намуудаас 38 нэрсийг даргаад иргэд өөрсдөө гаргах хүсэлтэй хүнээ дугуйлаад явбал хамгийн их санал авсан хүн нь өөр намаас олон санал авсан хүмүүстэй харьцуулагдан эрэмблэгдэнэ гэсэн үг. Энэ нь шударга зарчим юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...