Сонгуулийн хуулиудыг хамтад нь хэлэлцэнэ
2015.11.09

Сонгуулийн хуулиудыг хамтад нь хэлэлцэнэ

Их хурлаар томилогдсон Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхний хувьд гурван шатны сонгуулийг нэгтгэж нэг хуулиар  явуулах саналыг боловсруулаад байна.

Түүнчлэн холимог системийг үргэлжлүүлэх, жагсаалтаар 28, тойрогт 48 суудлын төлөө нэр дэвшдэг хувилбарыг хэвээр хадгалах саналтай байна. Гэхдээ жагсаалтад байгаа гишүүдийн нэрсийг сонгогчид дугуйлдаг болох тогтолцоог санал болгон оруулж ирээд байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Ямар ч тохиолдолд сонгуулийг бага зардлаар явуулах нь зүйтэй гэсэн зарчмийг тусгасан. Тэрнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх рүү халдсан зүйл байхгүй. Мэдээж олон нийтийн телевизтэй холбоотой заалтууд бий.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Зөвхөн хүнийг сонгодог буюу тухайн хүний нэрийн өмнөх тоог дугуйлах, санал өгөх хэлбэрээр явагдана. Улс төрийн намууд нэр дэвшүүлж болно, бие даан нэр дэвшиж болно гэсэн заалт орон нутгийн сонгуульд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт ороогүй.

Сайн дураараа сонгуулийн төсөл боловсруулан өргөн барьсан гишүүд гурван шатны сонгуулийг нэг хуулиар явуулах нь дутагдалтай гэж үзэж байгаа юм. Түүнчлэн санал хураалтын хяналтын тооллогыг хороо, дүүрэгт сонгон явуулахыг дэмжихгүй байгаа юм байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...