Аналоги системийг унтрааж эхлэв
Аналоги
2015.07.17

Аналоги системийг унтрааж эхлэв

Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг энэ сарын 15-наас унтрааж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн хувьд зохицуулалтын олон үйл ажиллагаа болно гэдгийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг юм байна.

Аналоги системийг унтраах хуваарь:

- Улаанбаатар: 09.25-10.05- ны  хооронд

- Төв, Өмнөговь аймаг: 07.15-07.25-ны  хооронд

- Баян-Өлгий, Хөвсгөл аймаг: 09.05-10.05-ны  хооронд

- Сэлэнгэ аймаг: 08.05-08.25-ны хооронд

Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс шаардагдах зүйлс:

- DVB-T2/MPEG-4:  Стандартын телевиз

- DVB-T2/MPEG-4: Стандартын Сет-топ бокс Дециметрийн долгионы антен

Тоон технологид шилжих ажилд аналоги антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой.