Халх гол сумын нэр бүхий удирдлага Монгол улсын газрыг хууль бусаар гадаадын иргэнд эзэмшүүлжээ
ХХАА-ын сайд Р.Бурмаа
2015.11.03

Халх гол сумын нэр бүхий удирдлага Монгол улсын газрыг хууль бусаар гадаадын иргэнд эзэмшүүлжээ

Дорнод аймгийн Халх гол суманд юу болоод байгаа талаар иргэд янз бүрийн мэдээлэлтэй байсан. Харин ХХАА-ын сайд Р.Бурмаа тус суманд ажиллаад иржээ. Тэрээр тус суманд ажиллахдаа нутгийн удирдлагууд хэрхэн хууль зөрчиж байгаа талаар газар дээр нь очиж мэдээлэл авсан аж.

 Мөн өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.

 /TV5/

Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд зуун хувь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Үүний зэрэгцээ Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар л энэхүү шийдвэрийг гаргачихсан байна.

“Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчэ

Хурлын тэмдэглэлээс харахад “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, арван жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг тухайн өдөр нь гаргаж өгсөн гэнэ. Харамсалтай нь энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож тус хууль бус шийдвэрийг цуцалжээ.

Гэвч БНСУ-ын талаас 25966 га талбайг ашиглах эрхийг “Үйзэн тал”, “Цог Октаэрд”, “Ашдын нөхө”р гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа юм. Холбогдох байгууллагын шалгалтаар эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан аж. Түүнчлэн газар эзэмших эрх авсан компаниуд хэдхэн хоногийн дараа эрхээ өөр компаниудад шилжүүлсэн байна.

 Тодруулбал “Үйзэн тал” компани 14232 га талбайгаа “Голденсояа”, “Нью-Ариг-У”с компанид хуваан худалджээ. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан байна. Газар эзэмших эрх цуцлах тогтоол гарсаны дараахан компани хооронд газар эзэмших эрх шилжсэн байгаа нь багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын наймаа байсан уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй.

Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй. Учир нь Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар болжээ.