“Халх гол чөлөөт бүс” байгуулах талаар нутгийн холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулла
2015.10.30

Улс дотор улс байгуулаад хашаа хороо барина гэсэн зүйл байхгүй

Хүнс хөдөө аж ахуйн сайд Дорнод аймагт ажиллах хугацаандаа Чойбалсан хотод “Халх гол чөлөөт бүс” байгуулах талаар нутгийн холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.

Чөлөөт бүс идэвхитэй ажиллаж эхэлснээр эдийн засгийн тал дээр том боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэх, дур мэдэн хууль бусаар газрыг гадны иргэдэд эзэмшүүлдэг булхай арилна гэж үзэж байгаа юм.

ХХАА-ын сайд Р.Бурмаа: Улс тусгай хэрэгцээнд авах нэг хэлбэр болохоос биш улс дотор улс байгуулаад хашаа хороо барина гэсэн зүйл байхгүй. Засаг дарга дураараа шийдвэр гаргаад байдаг үүнд хариуцлага тооцох ёстой. Аймаг нь хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ бол 2009 оноос хойш яваад ирсэн. Үр ашиг хүртээд ингэнэ  тэгнэ гэж барьцаалаад байгаа юм байхгүй. Улсын төсвийн мөнгө биш, Монголд тусламжийн хэлбэрээр хөнгөлөлттэй зээл олгож байгаагаас нь хөдөө аж ахуйн салбарт авах санал өглөө. Санал дэмжигдсэн үүнд буруу юм байхгүй гэж бодож байна.

Энэ бүс нутаг нь нутгийн гүнд байршилтай учраас МУ-ын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ. Мөн энэ шийдвэрт халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийн хувьцааны 51-ээс дээш хувийг заавал монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...