Бусад улсад эдийн засгийн хямралыг тодорхойлдог бүхий л үзүүлэлт Монгол улсад бүрдсэн
Аудитын компанийн захирлуудын улсын 2-р зөвлөгөөн боллоо. Энэ үеэр эдийн засгийн хямралтай үед нягтлан бодох бүртгэл болоод аудитын байгууллага хэрхэн ажиллах талаар санал солилцжээ.
Аудитын компанийн захирлуудын улсын 2-р зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аудитын компаниуд болон сангийн яам, эдэмтэн судлаачид оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг нээлттэй хэлэлцсэн юм.
Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аудиторуудын үүрэг ямар байх талаар санал солилцжээ.
ММНБИ-ийн удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Ц.Жигдэн: Эдийн засгийн хямралтай үед эдийн засгийг эрүүлжүүлэх, санхүүгийн бодлогыг хянан зохицуулах, зөвлөн туслах чиглэлд ажиллаж байна.
Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал ямар түвшинд хүрсэн үед хямрал гэж нэрлэх бэ гэсэн оноосон ойлголт байхгүй ч гадны орнуудад эдийн засгийн хямралыг тодорхойлдог бүхий л үзүүлэлт Монгол улсад аль хэдийнэ бүрдээд байгаа судлаачид онцолж байна.
МУИС-ийн дэргэдэх эзс, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Түвшинтөгс: Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнесийн байгууллагууд, хувийн хэвшлүүд яах аргагүй хүндрэлийг өөр дээрээ авдаг. Энэ тохиолдолд тайлан блансыг маш зөв хөтлөх, шударга, цэвэр тунгалаг байлгах нь маш чухал. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед санхүүгийн эх үүсвэр бизнесийнхэнд шаардлагатай байгаа. Үүний тулд тайлангаа маш зөв гаргах ёстой.
Өнөөдөр улсын хэмжээнд 137 хараат бус Аудитын компани үйл ажиллагаагаа явуулж байгаас Хотод 114, орон нутагт 23 аудитын компани үйл ажиллагаагаа явуулж энэ салбарт нийтдээ 3000 гаруй аудиторууд ажиллаж байна.