Орлогоороо Прайсуотерхаузкуперс аудит ХХК тэргүүллээ
2015.05.20

Орлогоороо Прайсуотерхаузкуперс аудит ХХК тэргүүллээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 117 аж ахуй нэгж аудитын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд орон нутагт 21, нийслэл хотод 96 аудитын компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон улсын нэр хүндтэй аудитын компаниуд манай улсад аль хэдийн орж ирсэн бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Grant Thornton LLP болон MSIL LLP гэх дэлхийд эхний 10-т орох сүлжээ компаниуд манайхыг сонирхон, судалгаа хийж эхэлжээ. Олон улсын сүлжээ компаниуд орж ирэхийн хирээр энэ салбарын зах зээл өргөжин тэлж, өрсөлдөөн улам нэмэгдсээр байна.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн нэгтгэсэн тайлангаас үзэхэд 2014 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аудитын компаниудын нийт орлого 30 тэрбум төгрөгт хүрчээ. Орлогоороо PWC буюу “Прайсуотерхауз куперс Аудит” ХХК бусдыгаа тэргүүллээ.  Нийт орлогын 71%-ийг гадаад хөрөнгө оруулалттай олон улсын компаниуд бүрдүүлж байна.

 

“Мэргэшсэн нягтлан бодогч” сонин