ХХАА-н сайл Р.Бурмаа ургац хураалтын явцыг танилцууллаа
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.10.08

ХХАА-н сайл Р.Бурмаа ургац хураалтын явцыг танилцууллаа

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонспоо.

ХХАА-н сайд Р.Бурмаа ургац хураалтын талаархи мэдээллийг гишүүдэд танилцуулсан юм.

2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д будай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хунсний ногоо, 78.5 мянган га-дтосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ.

Төмс, хүнсний ногооны. хураалт наймдугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт есдүгээр сарын 8-наас жигдэрч эхэлсэн гэв. Аравдугаар сарын 2-ны байдлаар улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай явагдаж байгаа аж.

Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг аравдугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэлээ.

Энэ жил тариаланчдын хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж хэлж болохоор байдал үүссэн учраас холбогдох Байнгын хороо мэдээлэл сонсч байгаа аж. БОХХАА-н байнгын хорооны зүгээс ажлын хэсэг гарч газар дээр нь очиж ажилласан. Ингээд үрийн буудайг оруулж ирж байгаа болон атар газартай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах. Төрийн захиргааны байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, тариаланчидтай газар дээр нь очиж ажиллах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм. Түүнчлэн тэжээлийн буудайг борлуулах асуудалд холбогдох төрийн байгууллага онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэв.

Тариалангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодпогыг хэлэлцэх шаардлагатай байгааг дуулгалаа. БОХХАА-н байнгын хороо Тариалангийн тухай хуулийн төсөл болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлоготой холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. ХХААЯ ургац хураалтын явц байдлын талаарх мэдээллийг долоо хоног бүр Байнгын хорооны гишүүдэд өгч байхаар боллоо.