УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд Р.Бурмаа
2015.09.29

Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо

Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо.

Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох юм.

Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ.

Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ хамгийн багадаа 30 гаруй минутын хугацааг зарцуулдаг байсан байна.

Харин энэхүү IM9500 загварын шинжилгээний багажийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр буудайн уураг, чийг, цавуулгийн хэмжээг нэг минутын хугацаанд тодорхойлох боломжтой боллоо.

Өмнөх жилүүдэд буудайн чанарыг зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тодорхойлдог байсан бол IM9500 загварын шинжилгээний багажийг зөөврийн байдлаар ашиглах боломжтойгоороо онцлог юм.