“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгээр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос зохион байгуулж байна.
“Мишээл ЭКСПО”-д 10 хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 250 ногоочин оролцож, нийт 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 шинжээч батлагдсан хуваарийн дагуу хяналт тавьж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг шошгоны талаар зөвлөмж өгч ажилласан байна.