Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ХХАА-н сайд Р.Бурмаа нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХХ-ийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа.
2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.