Тариаланчдад дэмжлэг үзүүлсэн шийдвэрийг гаргана
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ХХАА-н сайд Р.Бурмаа нар тариалангийн бүсүүдээр ажилласан.
Энэ үеэр тариаланчдын тавьж байсан хамгийн гол асуудал бол газар тариалангийн хөгжил, байгаль цаг уураас шууд хамааралтай байна Тиймээс энэ жил урамшууллын мөнгийн 100 хувь олгооч. Энэ тал дээр Засгийн газраас анхаарч ажиллаж өгнө үү гэж байсан юм. Үүн дээр Засгийн газар, ХХАА яам ямар бодлого боловсруулж ажиллаж байгаа тухай ярилцлагыг хүргэж байна.
ХХАА-ын сайд Р.Бурмаа “ Урамшууллыг хэрхэх талаар 140 гаруй ААН, 300 гаруй тариаланчид оролцсон судалгааг хөндлөнгийн мэргэжилтэн, экспертүүдээр хийлгэж байгаа. Тэдний дүн гарахаар шийдвэрээ гаргана. Энэ жилийн улсын төсөвт тодорхой хэмжээний урамшуулал бий. Олон санал ирж байгаа. Тэр болгоныг харгалзан үзэж байгаад тариаланчдын нэн шаардлагатай тал дээр нь дэмжлэг үзүүлсэн шийдвэрүүдийг гаргана” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү