Хөдөө аж ахуй уул уурхайгаас илүү орлого олох боломжтой
ХХАА-ын сайд Р.Бурмаатай ярилцлаа.
Нэг тэрбум долларын махыг экспортлоно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу ?
Өнгөрсөн жилийн хувьд 60 орчим сая мал бүртгэгдсэн. Тэгээд 1800 тн мах экспортлосон. ХХАА-ын сайдаар томилогдох үед Ерөнхий сайд махны экспортод илүү голлож, анхаарч ажиллаарай гэсэн. Манай яамны зүгээс сүүлийн хэдэн сар маш идэвхитэй ажиллалаа. Тэрбумаас илүү их долларын бизнесийг хийж болно. БНХАУ улс тэрбум долларын мах авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. ОХУ ч бас 200,300 тн мах авах боломжтой. Мөн Арабын улсууд санал тавьж байгаа. Хөдөө аж ахуй уул уурхайгаас илүү орлого оруулж чадна. Энэ боломжийг махны экспортлох тоо харуулж байгаа. Боломж нээгдсэн учраас үйл ажиллагаа явагдана. Мах гаргаж чадахгүй байсан шалтгаан нь шүлхий өвчин байсан. Бас махны үйлдвэрүүд хүчин чадал муутай байв. Одоо харин үхрийн мах экспортлох зөвшөөрлийг 4, адууны мах 2, зэрэг компаниуд зөвшөөрлөө авсан.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тийм их хэмжээний мах гаргахад нөөц хүрэлцэхгүй гэж мэдээлж байсан ?
Бэлчээрийн даац 60 хувьд нь хэтэрчихсэн байгаа. Гантай хэсгүүдэд 3,4 дахин хэтэрсэн. Тиймээс малаа цөөлөх гарцаагүй шаардлага бий. Мөн тариалантайгаа хоршоод эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Бас Халх голын чөлөөт бүсэд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр зорьж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү