2015.06.19
Пауэрлифтингийн тэмцээн зохион байгууллаа
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн гуравдугаар хэлтэсээс хамтран цагдаагийн хэлтэсүүд болон Онцгой байдлын хэлтэсийн албан хаагчдын дунд “Паурлифтинг” –ийн тэмээнийг зохион байгууллаа.
Тэмцээн энэ сарын 16-ны өдөр Усан бассейн Сургалтын төвд зохион байгуулагдав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Х.Нямбаатар тэмцээнд амжилттай оролцсон албан хаагчдын шагналыг гардуулан өглөө.
Онцгой байдлын хэлтэсээс Н.Бямбасүрэн, Ц.Бат-Эрдэнэ, Цагдаагийн гурван хэлтэсээс Г.Жамъяндорж, Б.Нямбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Нямдорж, Б.Рэгзэн, Э.Бөхбаяр, Х.Нямхишиг, М.Ганчулуун нар тэмцээнд амжилттай оролцож шагнал гардан авлаа.